Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албатай хамтран Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 253 дугаар тогтоолоор батлагдсан "Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам"-ын танилцуулах арга хэмжээг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.Тус арга хэмжээнд Ерөнхий сайдын Ажлын алба, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын 30 гаруй төлөөлөл оролцов.
Арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нээж хэлсэн үгэндээ төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны төлөөлөл журмын зорилго, үндсэн зохицуулалт, мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх үйл ажиллагааны үе шат, бүрдүүлэх баримт бичиг, бүртгэлийн шаардлага, хэрэгжилтийн явцад анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн бөгөөд оролцогчид журмын хэрэгжилтэд үүсэх хүндрэл болон бусад санал, хүсэлтээ илэрхийлж, харилцан санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлэв.
-
5 цаг 23 мин
-
6 цаг 31 мин
-
2026-06-26
-
2026-06-26
-
Өчигдөр 16 цаг 22 мин