ХЗБХ: ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД Л.МӨНХБААТАРЫГ СОНГОХЫГ ДЭМЖИВ
Э.Энэрэл
Үйл явдал
/
1 цаг 8 мин

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.06.30/-ийн хуралдаан Байнгын хорооны дарга сонгох асуудлаар эхэллээ. Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын танилцуулгыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал хийв. ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Байнгын хорооны гишүүдийн 76,2 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм. Үргэлжлүүлэн Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн батлах тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг хойшлуулснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.