1957 онд баригдсан 2 давхар Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг 5 давхар болгон шинээр барьж, өнөөдөр /2026.06.30/ албан ёсоор ашиглалтад орууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцсон юм. Ерөнхий сайдын хувьд 2 жилийн өмнө тус эмнэлгийн санхүүжилт гацсан нөхцөл байдалтай очиж биечлэн танилцаж, тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдтэй хамт улсын төсөвт санхүүжилт суулгах ажлыг манлайлж, дүүргийн төсвөөс нэмэлт санхүүжилт суулгуулснаар эмнэлэг 2 жилийн дараа ашиглалтад орж, дүүргийн 30 гаруй мянган иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн боллоо.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ "Олон хүний хичээл зүтгэлээр 2 дахин хүчин чадалтай эмнэлэг ашиглалтад орсонд баяртай байна. Дүүргийн удирдлага, УИХ-ын гишүүд бид хамтдаа хичээнгүйлэн зүтгэлээ. Та бүхэнд баярлалаа. Шинэ эмнэлэг иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол үзүүлэх чиглэлд Засгийн газар бүрэн дэмжлэг үзүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана" хэмээлээ.
-
9 цаг 3 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 28 мин
-
Уржигдар 12 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 23 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин