Монгол улсын ард иргэд ОЮУТОЛГОЙГООС 2037 онд бус 2026 онд АШИГАА АВАХААР тохиролцлоо
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 10 мин

Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Рио Тинто групптэй хийсэн хэлэлцээр амжилттай боллоо. Хэлэлцээрийн хүрээнд 10.5 хувьтай байсан зээлийн хүүг 2.5 хувиар бууруулж, 7.9 хувь болголоо. Ингэснээр зөвхөн өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН өр төлбөрийг чөлөөллөө. Өмнөх хэлэлцээрээр менемжентийн зардлыг 2,2 тэрбум ам.доллар буюу 8 их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР нэмэгдүүлж чадсан.

Зээлийн хүүг долоон жилд нэг удаа эргэж хардаг байсан бол дээрх хугацааг наашлуулж, гурван жил тутамд энэ асуудлаар ширээний ард суудаг байхаар тохиролцлоо. Оюутолгой төслөөс хүртэх ногдол ашгаа энэ оноос авч эхлэх зарчмын тохиролцоонд хүрч чадлаа.  Урт хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрүүдийн үр дүнд Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 ОРЧИМ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН зардлыг чөлөөлж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР нэмэгдүүлэх боломж бүрдлээ.

Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсэгт Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр болон  “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Төслийн удирдлагын газрын захирал Б.Баярдаваа, Эрсдэлийн удирдлага, хяналтын газрын дарга Л. Наранчимэг, Геологи үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян нар ажиллаж, Монголын ард түмний эрх ашгийг хангах, үндэсний баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлэх байр суурийг тууштай хамгаалан, хэлэлцээр үр дүнтэй, амжилттай болоход онцгой үүрэг гүйцэтгэж, бодит хувь нэмрээ орууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.