Бөх нь ДОПИНГГҮЙ, морь нь булхайгүй наадам хийх нь Н.НОМТОЙБАЯРЫН амбиц бололтой
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 9 мин

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны дарга Н.Номтойбаяр улсын баяр наадмын талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө. Тэрбээр энэ жилийн наадмыг "Мөнхөд орших Монгол" гэсэн нэрийн доор элдэв хэл ам, чимээ шуугиан, зөрчил маргаан, будлиангүй зохион байгуулах амбицтай байгаагаа илэрийлэв. Тэрбээр "Энэ жилийн наадмын билетийг 100 хувь иргэдэд зарж худалдана. Гадны зочдод л урилга хүргүүлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэсэг бий болгоно. Тэдэнд хүндэтгэлтэй хандаж баяр наадмаа тав тухтай үзэх орчныг бий болгоно. Мөн нийт наадамчин олонд тухтай байх бүх үйлчилгээ, тохижилтыг бүрэн шийдсэн.  Хурдан морь, сэрвээний өндөр нам болон эрлийз адуутай холбоотой маргаан үүсдэг байсан. Энэ удаа дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид нь морио хөтөлж шалгуулна. Үүн дээр хууль хяналтын байгууллага нь зохион байгуулалт хийнэ. Маргаан гаргахгүй байхаар тооцсон."Допингийн асуудлыг бүрэн шийднэ. Наадмаас өмнө бүх бөхчүүдээс шинжилгээ авсан. Илэрсэн зөрчил одоогоор байхгүй. Дараа жилийн төсөвт 17 тэрбум төгрөг тусгасан. Түүгээр допингийн шинжилгээний лаборатори авна. Үүнээс хойш дахиж допингийн маргаан гаргахгүй байхад анхаарна. Тэгш ой учраас 1024 бөх барилдана. 07 сарын 10-нд бөхийн барилдааны нэг, хоёрын даваа, 07 сарын 11-нд гурав, дөрөв, тавын даваа хүртэл барилдаад 07 сарын 12-нд шөвгийн даваанууд явагдана. гэлээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.