ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭ ОРОН НУТАГТ АЖИЛЛААД ИРЛЭЭ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 18 мин

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаа, орчин, нөхцөлтэй танилцан, алба хаагчидтай уулзлаа.

Уулзалтад аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Онон болон удирдлагын багийн төлөөлөл оролцож, гэмт хэрэг, зөрчлийн гаралт болон илрүүлэлт, гарч буй үр дүн, цаашид хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Тус цагдаагийн газар нь төвдөө Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Захиргааны удирдлагын тасаг, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шуурхай удирдлагын тасаг, Зөрчлийн хэрэг бүртгэх, удирдлагын баг гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар ажилладаг бол харьяа сум дундын цагдаагийн хэлтэс нэг, сум дундын болон сумын цагдаагийн долоон тасагтайгаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг явуулж ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт энэ оны эхний 05 сарын байдлаар 1631 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 651 нэгж буюу 28.5 хувиар, гэмт хэрэг 371 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 68 нэгжээр буюу 15.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Мөн тодорхой төрлийн гэмт хэргүүдээс хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 55.0 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 24.2 хувиар, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 21.1 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7.8 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 27.0 хувиар тус тус буурч, гэмт хэргийн илрүүлэлт 3,4 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байгааг тус цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Үл-Олдох дэд сайдад танилцуулав.

Мөн аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх нь архи, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй байдаг учраас эрүүлжүүлэх байрны орчин нөхцөлийг сайжруулахад холбогдох зардлыг 2027 оны төсвийн төсөлд тусгуулан батлуулж өгөхийг дэд сайдаас хүслээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.