Өчигдөр өдөр Говь-алтай аймгийн Шарга суманд +39.6 градус хүрчээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 20 мин

Өчигдөр өдөр /2026.07.01/ ихэнх нутгаар 1-5 градусаар өмнөх өдрөөсөө дулаарсан. Хамгийн халуун нь Говь-алтай аймгийн Шарга суманд +39.6 градус хүрлээ. 

Ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутгаар +32 градус, говийн бүс нутгаар +36 градусыг давж халах тул наршилт болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулаад байгаа юм. 

Зөвлөмж

Хэт халуунаас өөрийгөө хамгаалахын тулд сэрүүн, чийглэг байхыг чухалчил. Сэрүүцүүлэгчтэй газар байж, хөнгөн, сул хувцас өмсөж, их хэмжээний ууж, ачаалал ихтэй дасгал хөдөлгөөнийг хязгаарлаарай. Мөн хэт халуунд эмзэг бүлгийн хүмүүстээ анхаарал тавьж, халуунаас үүдэлтэй өвчний шинж тэмдгийг анхаарч үзээрэй. 

  • Аль болох сэрүүн газар байх. Өглөөнөөс нар жаргах хүртэл хөшгөө хаагаарай. Харин нар жаргаж сэрүүн ормогц цонхоо нээж агаар оруулаарай. 
  • Дотор дулааныг багасгах. Зуух болон бусад дулаан ялгаруулдаг цахилгаан хэрэгслийг ашиглахыг хязгаарлах. Учир нь тэндээс байнга дулаан ялгарч байдаг.
  • Агааржуулагч, сэнс хэрэглэх. Гэр, номын сан, худалдааны төв гэх мэт агааржуулалттай газруудад цагийг өнгөрөө. Сэнс нь агаарыг эргэлтэд оруулснаар хөргөх боловч өндөр температурт үр дүнтэй биш гэдгийг санаарай.
  • Шингэн зүйл уух. Ус уух нь хамгийн тохиромжтой. Согтууруулах ундаа, кофеин, чихэрлэг ундаа хэрэглэхээс зайлсхий. Эдгээр нь таны шингэнийг алдагдуулдаг.
  • Гаднах үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Ялангуяа гадаа ажилладаг хүмүүс нарны малгай өмсөж, ус сайн ууж ажлын дундуур заавал завсарлаж сүүдэрт суух, эсвэл агааржуулагчтай орчинд хэсэг амрах хэрэгтэй. Хэрэв та гадаа үйл ажиллагаанд зайлшгүй оролцох шаардлагатай бол сэрүүн цагт (өглөө эрт эсвэл орой) хийгээрэй.
  • Цайвар өнгөтэй, сул хувцас, өргөн хүрээтэй малгай, нарнаас хамгаалах тос хэрэглэх нь чухал.
  • Хүнд хөлрөх, сулрах, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн яаралтай тусламж дуудаарай.
  • Өндөр настан, бага насны хүүхэд, архаг хууч өвчтэй хүмүүс халуунаас шалтгаалсан өвчинд илүү өртөмтгий байдаг тул тэдэнд анхаарал хандуулах нь зүйтэй. 
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.