Венесуэлийн газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 2295 хүрчээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 17 мин

Венесуэльд зургадугаар сарын 24-ний өдөр 7.2, 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд болсон. Тэгвэл газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 2295 хүрч, 11200 хүн бэртэж гэмтээд буйг Үндэсний ассамблейн ерөнхийлөгч Хорхе Родригес долдугаар сарын 1-нд мэдэгдэв. Мөн энэ өдрөөс гашуудлын долоо хоногийн хугацаа эхэлжээ.

Эрэн хайх, аврах ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд өнгөрсөн өдрүүдэд гайхамшиг гэмээр азтай үйл явдал ч хэд хэд тохиолдсон. Тухайлбал, Йорданы аврагчид Ла Гуайра хотод зургаан өдрийн турш нуранги дор гацсан гурван настай хүү аварчээ. Ла Гуайра нь хамгийн их хохирол амссан газруудын нэг юм.

НҮБ-ын мэдээлснээр, өдгөө амьд үлдсэн олон олон хүн хоол хүнс, усны хомсдолд ороод байна. Хүнсний хангамж, хоргодох байр зэргээр хохирогчдод тусламж үзүүлэх нь гол бэрхшээл хэвээр байна. Түүнчлэн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа тул нас барагсдын тоо цаашид ч өсөх нь харамсалтай боловч үнэн гэдгийг НҮБ-ын албаны хүн мэдээлжээ.

Хүний амь эрсэдсэнээс гадна орон гэргүй болсон хүмүүсийн тоо ч асар их. Хиймэл дагуулын мэдээлэлд хийсэн шинжилгээг харвал 58,870 барилга газар хөдлөлтийн улмаас эвдэрч, эсвэл бүрэн сүйдсэн байх магадлалтай байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.