УИХ-ын гишүүн, Гадаад харилцааын сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярт Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол хүртээсний дагуу түүнд Алтан гэрэгэг нь гардуулан өгчээ.
Тэрбээр 2001-2005 онд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж, улмаар төр, засгийн өндөр албан тушаалыг хаших хугацаандаа Монгол Улсын гадаад бодлого, дипломат албаны хөгжил, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн билээ. Мөн УИХ 2016 оны арваннэгдүгээр сарын 16-нд С.Баярыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар томилж, 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан. Тус улсад Монгол улсаа 10 орчим төлөөлөн суухдаа дипломат ёсонд нийцэхгүй алдаа буюу Монгол улсын улстөрийн сонгуульд оролцсон гэдэг шалтгаанаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар нутагтаа буцаж ирсэн юм.
-
Өчигдөр 11 цаг 39 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Уржигдар 18 цаг 33 мин
-
Уржигдар 18 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 16 мин
-
Уржигдар 16 цаг 27 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
2026-06-26
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин