Хурдан морьдын нурууг ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР хэмжих туршилт хийлээ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 17 мин

Жил бүрийн улсын баяр наадмаар уяачид уралдуулах морьныхоо сэрвээг хэмжүүлдэг. Гар хэмжилтээс үүдэлтэйгээр олон уяач морь нь хасагдаж, сэтгэл дундуур буцдаг байсан. Эл асуудлыг энэ жилээс нэг мөр төгсгөл болгож улсын наадамд уралдах бүх насны морьдыгн сэрвээг Монгол улсын Стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулсан "Гэрлийн хурдаар хэмжих" AI технологийг нэвтрүүлэн ашиглаж байна.

Шинэ төхөөрөмжийг шалгах, уяачдад танилцуулах, уриалдах морьдын сэрвээг хэмжиж туршилтыг Хүй долоон худаг дахь хурдан морь барианы цэгт явуулж байна. ММСУХ-оос хүний оролцоогүй лазер төхөөрөмжөөр морины өндрийг хэмжих ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгоны баяр наадмын хурдан азарганы уралдааны үеэр туршиж эхэлжээ. Уяач морио хэмжих төхөөрөмж рүү өөрөө хөтлөн орж, хиймэл оюун ухаан өндрийн хэмжилтийн үр дүнг гаргаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.