ТӨРИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД, АХМАДУУДАА НАС, НӨХЦӨЛӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХДАГ БАЙСАН ТЭГШ БУС ТОГТОЛЦООГ ЭЦЭСЛЭН ЗАСЛАА
УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт санаачлан өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн, эцэслэн БАТАЛЛАА.
Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн заалтаар зөвхөн "20-иос доошгүй жил шимтгэл төлж, 65 нас хүрсэн" ахмадуудыг л тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлдөг байв. Энэхүү ганцхан нөхцөлөөс шалтгаалж, тэтгэвэр авахын зэрэгцээ ажил эрхэлж буй 29.1 мянган ахмад настан, тэр дундаа Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд насаараа зүтгээд цэргийн тэтгэвэрт гарсан бэлтгэл болон чөлөөнд байгаа алба хаагчид, 50 насандаа тэтгэвэрт гарсан олон хүүхэдтэй эхчүүд, малчид, хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэд ажил хийхдээ дахин шимтгэл төлж, ялгавартай нөхцөлд хохирсоор ирсэн юм.
Батлан хамгаалахын сайдын хувьд, мөн энэхүү хуулийг хамтран санаачлагчийн хувьд төрийн төлөө тангараг өргөж зүтгэсэн цэргийн алба хаагчид болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан ахмадуудаа тэтгэвэрт гарсан хойно нь нас, нөхцөлөөр ялгаварлахгүй байх тэгш эрхийн зарчмыг тууштай хамгаалж, ийнхүү үр дүнд хүргэлээ.
Энэхүү хуулийн шинэчлэлээр:
• Зөвхөн 65 нас хүрсэн ахмадыг шимтгэлээс чөлөөлдөг байсан хуулийн цоорхойг засаж, наснаас үл хамааран хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон БҮХ иргэн, тэр дундаа цэргийн тэтгэвэр авагчид, хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэд, малчид, олон хүүхэдтэй эхчүүд ажил эрхлэхдээ шимтгэл төлөхгүй байх эрхтэй боллоо.
• Суурь тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах, улмаар 1979 оноос хойш төрөгсдөд бага тэтгэвэр тогтоох эрсдэлийг хаах бодит боломжууд нээгдэж байна.
• Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй даатгуулагчдыг асрах, сувилах тогтолцоог чанаржуулна.
• Ахмад настнуудыг ажлын байраар хангаж буй ААНБ-уудын төлөх шимтгэлийн ачаалал буурснаар ахмадын хөдөлмөр эрхлэлт бодитоор дэмжигдэнэ.
Хуулийн төслийг санаачилж, хамтран ажиллаж, дэмжсэн УИХ-ын нийт гишүүддээ талархал илэрхийлье.
-
Өчигдөр 15 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 34 мин
-
Өчигдөр 12 цаг 28 мин
-
Өчигдөр 11 цаг 39 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
2026-06-26
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин