Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлаас 1994 онд Төрийн албаны тухай анхдагч хуулийг баталж, улмаар 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Төрийн албаны төв байгуулагдсанаар ардчилсан нийгмийн төрийн албыг бүрдүүлэн бэхжүүлэх, төлөвшүүлэн хөгжүүлэх чиг үүрэг бүхий бие даасан, хараат бус тогтолцооны үндэс тавигдсан түүхтэй.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулж, аймгийн төрийн байгууллагуудын 25 албан хаагч тангарагаа өргөлөө. Мөн аймгийн Цагдаагийн газарт шинээр томилогдсон алба хаагчид тангараг өргөв.
Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь Салбар зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар болон холбогдох албаны хүмүүс оролцов. Аймгийн удирдлагууд нийт төрийн албан хаагчдад баярын мэнд хүргэж, шинээр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж буй албан хаагчдад баяр хүргэн, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж, иргэдийнхээ төлөө хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг захилаа.
-
Өчигдөр 15 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 34 мин
-
Өчигдөр 12 цаг 28 мин
-
Өчигдөр 11 цаг 39 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
2026-06-26
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин