Бөхчүүд болон сур харвааны тамирчдын анхааралд
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 34 мин

Үндэсний их баяр наадам болон аймаг, орон нутгийн баяр наадамд оролцох үндэсний бөх, сурын харвааны тамирчдын эмчилгээний зорилгоор чөлөөлөх зөвшөөрөл (ЭЗЧ) авах хүсэлтийг 2026 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг дуустал хүлээн авна.

ЭЗЧ гэж юу вэ?

  • Тамирчны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор, эмчийн зааврын дагуу хэрэглэх шаардлагатай боловч Допингийн эсрэг дүрмийн хориглосон жагсаалтад багтсан эм, бодис, аргыг дүрмийн хүрээнд хэрэглэх зөвшөөрөл юм.

Хэрэв одоогоор ЭЗЧ-ийн зөвшөөрөл шаардлагатай эм, бодис хэрэглэж байгаа, эсхүл хэрэглэх шаардлагатай болсон бол холбогдох эмнэлгийн баримт бичгийн хамт хүсэлтээ хугацаанд нь гаргана уу.

Хүсэлтээ урьдчилан, бүрэн баримттайгаар хүргүүлэх нь допингийн эсрэг дүрэм зөрчих эрсдэлээс сэргийлэх боломжийг бүрдүүлнэ.

Эх сурвалж: Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.