Наадмын бөхийн бүртгэл өнөөдөр эхэлж, Бөхийн салбар хороо мэдээлэл хийнэ
Өнөөдөр буюу долоодугаар сарын 06-ны 10:00 цагаас Бөхийн салбар хороо төв Цэнгэлдэхэд хуралдана. Хуралдааны шийдвэрийг хэвлэлийн бага хурал хийн танилцуулна. Мөн наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж байна.
Энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулахаар болсон. Бүртгэлийг даваа, мягмар, лхагва гарагийн 10:00-19:00 цагт явуулах аж. Ингэхдээ бүртгүүлэх бөхчүүд иргэний үнэмлэх, цолны үнэмлэх зэрэг бичиг баримттайгаа очдог. Харин бсвөрийн бөхчүүдийн бүртгэл мягмар, лхагва гарагийн 10:00-17:00 цагт болно.
1024 бөхийн барилдааныг гурван өдрийн турш зохион байгуулахаар болсон билээ. Тодруулбал бөхийн барилдаан долоодугаар сарын 10-нд эхэлж, 12-нд түрүү, үзүүр бөх тодрох юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
1 цаг 54 мин
-
2026-06-30