Н.УЧРАЛ: Бид АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН хүнд суртлыг ЧӨЛӨӨЛЖ цахим хэлбэрт шилжүүлнэ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 45 мин

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны төлөөлөл оролцсон зөвлөгөөнд өнөөдөр Төрийн ордонд оролцлоо.

f37654e6b9d0464898fbec99966206ad

Зөвлөгөөний үеэр санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэж, Засгийн газар болон нийслэлийн цаашдын бодлого, чиглэлийг хэлэлцэв. “Чөлөөлье” үндэсний санаачилга нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах, давхардсан дүрэм журам, шаардлагагүй зөвшөөрлийг цөөлөх, үйлчилгээг илүү шуурхай, цахим хэлбэрт шилжүүлэхэд чиглэж байна.

Энэ ажлын хүрээнд нийслэлээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 80 гаруй төрлийн зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг хэрэгжүүлж, шат дамжлагыг багасган үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хэлсэн үгэндээ хотын хөгжлийг зөвхөн бүтээн байгуулалтаар бус иргэдийн амьдралын чанарын ахиц дэвшлээр хэмжих ёстойг онцлов. Тэрбээр төрийн хэт оролцоог бууруулж, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, төрийн үйлчилгээнд процессын шинэчлэл хийж, илүүдэл шат дамжлагыг арилган цахим шийдлийг эрчимжүүлэхээ илэрхийллээ.

 

Мөн “Чөлөөлье” санаачилга нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү их боломж нээж, төрийн бүтээмж болон хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодит ажил болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.