Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд үзүүлж буй цэргийн буцалтгүй тусламжийн техник хэрэгслийг албан ёсоор хүлээн авчээ.
Тусламжийн хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа анги, байгууллагуудын үйл ажиллагаа, алба хаагчдын тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулах, өдөр тутмын бэлэн байдлыг хангах зориулалт бүхий зорчигч тээврийн автобуснуудыг хүлээлгэн өгсөн байна.
Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Жан Сюлян болон хоёр талын батлан хамгаалах салбарын удирдлага, албаны хүмүүс оролцов.














Холбоотой мэдээ
-
2 цаг 20 мин
-
2 цаг 25 мин
-
2 цаг 31 мин
-
3 цаг 22 мин
-
6 цаг 43 мин
-
2026-06-30