Камертон хамтлагийн ахлагч Д.Болд, гишүүн Л.Ган-Эрдэнэ нарыг ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цолоор шагналаа
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Ерөнхийлөгчийн долоодугаар сарын 7-ны өдрийн 91 дүгээр зарлигаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Камертон хамтлагийн ахлагч, B Production ХХК-ийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Төрийн соёрхолт Доржсүрэнгийн Болдыг Гавьяат жүжигчин цолоор,
Камертон хамтлагийн гишүүн, дуучин, Хос дэлхий ХХК-ийн захирал Лхамжавын Ган-Эрдэнийг Гавьяат жүжигчин цолоор тус тус шагналаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2026-08-20
-
2026-08-18