Улсын аварга Г.Эрхэмбаяр гавьяат тамирчин боллоо
Ulsturch.mn
Үйл явдал
/
3 цаг 26 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаярт гавьяат тамирчин цол хүртээв.

Тэрээр 2003 оны улсын баяр наадмын өмнө болсон Дархан-Уул аймгийн баяр наадамд зодоглож, 128 бөхөөс найм давж түрүүлж аймгийн арслан цолыг авчээ. 

Зургаан хоногийн дараа буюу 2003 оны улсын баяр наадамд шинэхэн аймгийн арслан цолтой барилдаж, хоёрын даваанд Хэнтий аймгийн арслан Н.Баатархүүг, гурвын даваанд улсын начин М.Жамъянпүрэвийг, дөрвийн даваанд улсын заан Ц.Баярсайханыг, тавын даваанд дархан аварга Ж.Мөнхбатыг давж улсын начин цолыг 25 насандаа авчээ.

2013 оны улсын баяр наадамд ес давж түрүүлэн, Монгол Улсын аварга цолыг 35 насандаа хүртсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.