ГЕГ: Хил хаагдахаас өмнө орж ирсэн импортын ачааны гаалийн бүрдүүлэлт наадмын өдрүүдэд хэвийн явагдана
Ulsturch.mn
Үйл явдал
/
3 цаг 8 мин

Гаалийн ерөнхий газраас 2026 оны эхний хагас жилийн байдлаар илрүүлсэн зөрчил, албан хаагчдын шилжилт хөдөлгөөн, сахилга хариуцлагад авсан арга хэмжээ, мөн Үндэсний их баяр наадмын нийтээр амрах өдрүүдэд гаалийн байгууллагын ажиллах зохион байгуулалтын талаарх мэдээллийг хүргэлээ. 

ГЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар "Гаалийн байгууллага энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт 2,000 гаруй зөрчлийг илрүүлж хянан шалгасан. Үүний 50 орчим хувь нь татвараас зайлсхийх зөрчил. Мөн 23 хувь нь тарифын бус хязгаарлалттай буюу хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл.

Нийт зөрчлийн 52 нь эрүүгийн буюу гэмт хэргийн шинжтэй байв. Эдгээр зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн хуулийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 12 зөрчил илрүүлсэн.

Мөн нэг иргэн 1.6 кг алт нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан. Түүнчлэн Туркаас ирсэн иргэн биедээ 12.2 кг алтан эдлэл нууж оруулж ирсэн зөрчлийг гаалийн байцаагч рентген хяналт, шалгалтаар илрүүллээ.

Тусгай зөвшөөрөл шаарддаг барааг улсын хилээр их хэмжээгээр биедээ авч явахыг завдсан үйлдэл ихээр илэрч байна. Тухайлбал, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийн үед хэрэглэдэг “Инсулин” тариа гэх бүтээгдэхүүнийг зорчигч хууль бусаар, арилжааны зориулалтаар, их хэмжээгээр зарж борлуулахаар оруулж ирсэн.

Энэ төрлийн зөрчил түгээмэл илэрч байгаа. Энэ бол эмчийн заавар, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр ашигладаг бүтээгдэхүүн. Тиймээс иргэд учирч болох эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.