ЭРХЭМ УРАЛДААНЧ ХҮҮХЭД МИНЬ, Чи Монголын сайхан уламжлалыг өвлөн үргэлжлүүлж яваа бахархалтай хүүхэд юм.
Гэхдээ аливаа уралдаанд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хамгийн түрүүнд анхаараарай.
Уралдааны өмнө
• Хамгаалалтын зориулалтын малгай, хантааз, гутал болон бусад хэрэгслийг бүрэн өмс.
• Мориныхоо тоног хэрэгслийг том хүнтэй хамт шалгуул.
• Бие өвдөж, ядрах, халуурах зэрэг шинж тэмдэгтэй бол заавал эцэг эх, дасгалжуулагчдаа хэлээрэй.
• Уралдааны дүрэм, зааврыг сайтар сонсож мөрд.
Уралдааны үеэр
• Тайван байж, морио хүчээр цочоохгүй байхыг хичээ.
• Бусад морьтой хэт ойртож шахалдахгүй байх.
• Хэрэв морь үргэж, хяналтаас гарвал хамгийн түрүүнд өөрийн аюулгүй байдлыг бод.
• Осол гарсан тохиолдолд шууд томчуудад мэдэгдэж, эмнэлгийн ажилтнаас тусламж ав.
Уралдааны дараа
• Биеийн байдлаа шалгуулж, ус сайн ууж, амар.
• Толгой, гар, хөл өвдөх, толгой эргэх зэрэг шинж илэрвэл заавал эмчид үзүүл.
• Морио ч мөн амрааж, арчилж тордоорой.
Санамж
• Аюулгүй байдал бол түрүүлэхээс ч илүү чухал.
• Хамгаалах хэрэгслийг үргэлж зөв өмс.
• Томчуудын зөвлөгөө, зааврыг үргэлж дагаж мөрд.
• Өөрийн эрүүл мэнд, амь насыг хамгийн түрүүнд эрхэмлээрэй.
ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ УРАЛДАЖ САЙХАН НААДААРАЙ.
Эх сурвалж: Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар
-
9 цаг 3 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 28 мин
-
Уржигдар 12 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 23 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин