БНСУ-ын шигшээ баг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тааруу амжилт үзүүлсний дараа тус улсын хөлбөмбөгийн удирдлагууд ээлж дараалан албан тушаалаасаа огцорлоо. Тодруулбал, өчигдөр (2026.07.06) БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Чон Мон Гю албан тушаалаасаа огцорсон байна.
Үүнээс өмнө шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо ажлаа өгөөд байсан юм.
Өмнөд Солонгосын шигшээ баг хэсгийн шатанд нэг хожиж, хоёр хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлж, шөвгийн 32-т шалгарч чадсангүй. Харин хөгжөөн дэмжигчид нь багаа дараагийн шатанд шалгарна гэсэн өндөр хүлээлттэй байсан юм.
Багийн амжилтгүй тоглолтын дараа тус улсын фанатууд тоглогчдын сонголт болон Хон Мён Бог ахлах дасгалжуулагчаар хоёр дахь удаагаа томилсон үйл явц ил тод байгаагүй гэж шүүмжилжээ. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын засгийн газар хөлбөмбөгийн салбарын шинэчлэлийн хороо байгуулсан байна. Тус хороог Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Чэ Хви Ён болон шигшээ багийн домогт тоглогч Пак Жи Сон хамтран ахална.
Хороо нь тоглогч бэлтгэх тогтолцоог сайжруулах, шинэ технологийг нэвтрүүлэх, шигшээ багийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах юм.
Мөн засгийн газар БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа, удирдлагад тусгай аудит хийж, байгууллагын үйл ажиллагааг шалгахаар төлөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK
Холбоотой мэдээ
-
1 цаг 34 мин
-
4 цаг 18 мин
-
6 цаг 3 мин
-
Өчигдөр 17 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 15 мин
-
Өчигдөр 14 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 04 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин
-
Өчигдөр 11 цаг 35 мин
-
Өчигдөр 09 цаг 55 мин
-
Өчигдөр 09 цаг 52 мин
-
Өчигдөр 09 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 15 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин