"06:50 цагийн байдлаар нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, барилгын зоорийн давхарт ус орсон 13 удаагийн дуудлага ирсэн"
Улаанбаатар хотод шөнийн 04:00 цагаас усархаг бороо орж эхэлжээ.
Онцгой байдлын байгууллагаас тодруулснаар өнөөдөр өглөө 06:50 цагийн байдлаар нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай, барилгын зоорийн давхар руу ус орсон 13 удаагийн дуудлага, мэдээлэл иржээ.
Харьяа дүүргийн Онцгой байдлын газраас тухайн газруудад очиж, нөхцөл байдалтай танилцан ажиллаж байгаа бөгөөд хохирол багатай гэв.
Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын Нисэх-Яармаг орчмоор 15мм, Сонгинохайрхан дүүрэг 13мм, Хан-Уул дүүрэг Мишээл орчмоор 27мм, Багануур дүүрэг 2мм, Налайх Тэрэлж орчмоор 22мм, Партизан орчмоор 46мм, Өлзийт орчмоор 8мм хэмжээтэй хур тунадас оржээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
18 цаг 18 мин
-
21 цаг 3 мин
-
21 цаг 16 мин
-
22 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 15 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 04 мин
-
Уржигдар 13 цаг 13 мин
-
Уржигдар 11 цаг 35 мин
-
Уржигдар 14 цаг 15 мин
-
Уржигдар 13 цаг 13 мин