Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны 6 дугаар хурал Улаанбаатар хотноо 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа.
Хурлыг монголын талаас Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонцэцэг, хятадын талаас Бүгд Найрамдах Хятадын Ард Улсын Шинжлэх ухаан, технологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жу Шюэхуа нар даргалж хоёр улсын холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Хурлаар хоёр улсын шинжлэх ухаан, технологийн салбарт баримталж буй бодлогын талаар танилцуулж, хамтын ажиллагааны ололт, амжилтыг дүгнэж цаашдын чиг хандлагыг хэлэлцэж, шинэ чиглэлээр тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, ногоон технологи, хиймэл оюуны хамтын ажиллагаагаар баяжуулах, инновацын хамтын ажиллагааны талбарыг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Түүнчлэн монголын талаас эрдэмтэн, судлаачдын солилцооны хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хөтөлбөрийн хугацааг уртасгах, чиглэлийг төрөлжүүлэх саналуудыг дэвшүүлснийг хятадын тал дэмжлээ.
Монгол Улс, БНХАУ 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Шинжлэх ухаан, технологийн чиглэлд 1990 онд анхны хэлэлцээрээ байгуулсан. Үүнээс хойш, нэн ялангуяа 2006 оноос хойш шинжлэх ухаан, технологийн салбарт хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлж эхлэн, өнөөдрийн байдлаар монголын талаас нийт 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 78 төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.






-
19 цаг 14 мин
-
21 цаг 59 мин
-
22 цаг 12 мин
-
23 цаг 43 мин
-
Өчигдөр 11 цаг 39 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 11 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 15 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 04 мин
-
Уржигдар 14 цаг 15 мин
-
Уржигдар 13 цаг 13 мин
-
Өчигдөр 11 цаг 39 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин