Тавдугаар сарын 31-ний дотор худалдан авалт хийгээгүй бол санхүүжилтийг буцаан татах нь ҮХЦ зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 4 мин

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт "Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний дотор бүрэн дуусгах" гэж заасан. Мөн хуулийн 13.1.2 дахь хэсэгт "Заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцно" хэмээн хуульчилсан байдаг.

Тэгвэл УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь … үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.