Дорноговь аймгийн наадамд Б.Бадрал түрүүлж, аймгийн хурц арслан боллоо
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 17 мин

Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 6-наас 7-ныг дуустал боллоо. Үндэсний бөхийн барилдаанд улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир тэргүүтэй улсын цолтой 19 бөх зодоглосон юм. Түүнчлэн аймгийн арслан 23, аймгийн заан найм, аймгийн харцага дөрөв, аймгийн начин 14 бөх барилджээ.

Улмаар Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Хутагтын хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Б.Бадрал долоо давж түрүүлснээр хурц чимэг хүртлээ. Үзүүрт Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Завхан Даян дэвжээний бөх сумын заан Б.Лхагварагчаа үлдэж, аймгийн заан цол хүртсэн бол их шөвөгт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, сумын заан Ц.Нямсүрэн, Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат, сумын заан Б.Бямбадорж нар үлдсэнээр аймгийн начин цол хүртлээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.