АХМАД НАСТАНД ЦОГЦ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГААР ХАНГАХ ХАМТАРСАН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА
- Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн чуулганаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж байна.
- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амыг эрүүл, чанартай насжилтад бэлтгэх, ахмад настны тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх, хөгжлийн төвүүдийг байгуулах, Ахмад настны эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих болон асаргааны хувилбарт үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ тусгагдсан. Энэ хүрээнд 2025 онд 60 хувийн хэвшил, ТББ-тай гэрээ хийж, идэвхтэй насжилтын дэмжих үйлчилгээнд давхардсан тоогоор 65457 ахмад настан, асаргааны хувилбарт үйлчилгээнд 2362 ахмад настан хамрагдаж, нийгмийн халамжийн сангаас нийт 2.2 тэрбум төгрөг зарцуулсан.
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/28, А/27 дугаар хамтарсан тушаалаар “Ахмад настанд цогц тусламж, үйлчилгээ үзүүлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах журам” батлагдаж, Мэргэжлийн хамтарсан баг ажиллаж байна. Мөн 21 аймаг, 9 дүүрэгт Орон нутгийн мэргэжлийн баг ажиллаж эхлээд байна.
- Мэргэжлийн хамтарсан баг нь Ахмад настны тухай хуульд заасан Ахмад настны цогц үйлчилгээг хэрэгжүүлэхэд салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтныг мэргэжил арга зүйн удирдлагаар хангахад зөвлөмж чиглэл өгөх чиг үүрэгтэй.
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргалаар ахлуулсан мэргэжлийн хамтарсан баг хуралдаж, ГБХНХЯ, ХХҮЕГ, ЭМЯ-ны 2025 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, анхаарах асуудал, 2026-2027 онд хийх ажлыг хэлэлцлээ.
- Хамтарсан багийн хуралд ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ХХҮЕГ, Монголын Ахмадын холбоо, Геронтологийн үндэсний төв, Нийгмийн ажлын мэргэжлийн холбооны удирдага, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 17 цаг 53 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
Өчигдөр 14 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 09 мин
-
Өчигдөр 13 цаг 56 мин
-
Өчигдөр 12 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 15 мин
-
Өчигдөр 17 цаг 53 мин
-
Уржигдар 13 цаг 13 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 11 цаг 39 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин