Олон улс болон улсын чанартай хот хоорондын авто замын төлбөр авах бүх цэгийг 2026 оны зургаадугаар сараас эхлэн бүрэн цахимжуулж дууслаа. Ингэснээр жолооч нар бэлэн мөнгөөр тооцоо хийх шаардлагагүй болж, төлбөрийн цэгүүд дээр үүсдэг түгжрэл, дараалал эрс багасах нөхцөл бүрджээ. Хэдийгээр замын төлбөрийн системийг 2022 оноос хойш үе шаттай цахимжуулсан ч иргэд үүссэн нэхэмжлэлийг хугацаанд нь төлөхгүй байх зөрчил түгээмэл байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 420 мянга гаруй тээврийн хэрэгслийн 20 орчим тэрбум төгрөгийн замын төлбөр дутуу байгаа аж.
Үүнээс 2,183 иргэн, аж ахуйн нэгж 500 мянгаас 1 сая төгрөгийн, 637 тээврийн хэрэгсэл эзэмшигч 1 сая төгрөгөөс дээш хэмжээний өртэй байна. Зам, тээврийн сайдын баталсан А/226 дугаар журмын дагуу жолооч нар төлбөрийн үлдэгдэлтэй байсан ч цэгүүдээр 20 хүртэл удаа саадгүй нэвтрэх эрхтэй. Харин үүнээс олон удаа төлбөрөө төлөлгүй зорчвол 21 дэх удаагийн нэвтрэлтээс эхлэн замын цэг дээр тээврийн хэрэгслийг саатуулж, өрийг бүрэн барагдуулах арга хэмжээ авахаар зохицуулжээ. Мөн цахим нэхэмжлэл үүссэнээс хойш 30 хоногийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох журам үйлчилж байна.
Иймд баяр наадам, зуны амралт, аяллын үеэр иргэдийг замын төлбөрөө тухай бүрд нь ezam.mn, e-Mongolia, e-Barimt, Autobox, HiPay, Gerege, SocialPay, QPay, Toki, Most Money зэрэг цахим аппликейшн ашиглан шуурхай төлөхийг албаныхан уриаллаа.
Төлсөн замын хураамж нь Улсын авто замын санд төвлөрч, олон улс, улсын чанартай замуудын засвар, арчлалтын ажилд шууд зарцуулагддаг байна.
-
Өчигдөр 09 цаг 59 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 17 цаг 53 мин
-
2026-07-06
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
Уржигдар 11 цаг 39 мин
-
2026-07-06