Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан өнөөдөр Хүүхдийн ордон-2 буюу "Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон"-ы барилгын төслийн мэдээллийг сонслоо. Уулзалтад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монголын хүүхдийн ордны төлөөлөл оролцов.

Арга хэмжээний эхэнд Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Хүүхдийн ордон-2 төслийн зорилго, үзэл баримтлал, хэрэгжилтийн талаар танилцуулга хийв. Үүний дараа Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны барилгын явцтай газар дээр нь танилцаж, төслийн төлөвлөлт, орчин нөхцөл, ирээдүйн үйл ажиллагааны чиглэл болон хүүхэд, өсвөр үеийнхний шинжлэх ухаан, технологийн боловсролыг дэмжих боломжийн талаар санал солилцов.

Хүүхдийн ордон-2 нь хүүхэд, залуусын шинжлэх ухаан, технологи, инновацын боловсролыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээ, инженерчлэлийн ур чадварыг дэмжсэн сургалт, туршилт, судалгааны орчныг бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжиж буй бүтээн байгуулалт болох юм. Уулзалтын үеэр төслийн хэрэгжилтийг чанартай, хугацаанд нь дуусгах, цаашдын үйл ажиллагааг олон талын оролцоотойгоор төлөвлөн хэрэгжүүлэхийн ач холбогдолтойг талууд онцоллоо.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ
-
19 цаг 56 мин
-
Өчигдөр 12 цаг 16 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 11 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 59 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 17 цаг 53 мин
-
2026-07-06
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
Уржигдар 11 цаг 39 мин
-
2026-07-06