Бүртгэгдсэн нийт зөрчлийн 96 хувийг замын хөдөлгөөний зөрчил эзэлжээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 12 мин

Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд эрх бүхий 1102 байгууллагын 11921 албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт хэрэгжүүлжээ.

Улсын хэмжээнд эхний зургаан сарын байдлаар нийт 4,353,418 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.4 дахин өссөн байна.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 89 хувь нь Нийслэлд, 11 хувь нь орон нутагт гарсан бөгөөд зөрчлийн 99.6 хувийг Цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэсэн.  Үлдсэн 0.4 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, Гааль, Татвар, Нийгмийн даатгал болон бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ. Нийт зөрчлийн 97.6 хувьд нь газар дээр нь хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан бол 0.6 хувийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Мөн 4.1 сая гаруй иргэн, 178341 хуулийн этгээдэд нийт 114 тэрбум 379 сая төгрөгийн торгууль ногдуулснаас 51 хувь нь төлөгджээ.

Зонхилон үйлдэгдсэн зөрчлөөс

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1.4 дахин
  • Танхайрах зөрчил 95.7 хувиар
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 79 хувь
  • Хулгайлах зөрчил дөрөв дахин
  • Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх зөрчил 3.7 дахин
  • Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил хоёр дахин тус, тус өсжээ.

Харин олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, хүний биед халдах, хүүхдийн эрхийг зөрчих, хуурамч дуудлага мэдээлэл өгөх, татварын хууль зөрчих зэрэг зөрчлүүд өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна.

Прокурорын байгууллага энэ хугацаанд үндэслэлгүйгээр гомдол, мэдээлэл хүлээн авахаас татгалзсан болон хэрэгсэхгүй болгосон нийт 2505 шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан 1837 шийдвэрт өөрчлөлт оруулах арга хэмжээ авчээ. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах явцад 6501 зөрчил илрүүлж, холбогдох байгууллагуудад 110 шаардлага хүргүүлэн, 71 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.

Түүнчлэн хүнийг саатуулах, эрх хязгаарлах арга хэмжээг хууль бусаар авсан 13 тохиолдлыг илрүүлэн суллаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 2859 хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.