Тэргүүн хатагтай Л.БОЛОРЦЭЦЭГ, зочин улсын тэргүүн хатагтай Ким Хе Гён нар ЧИНГИС ХААН үндэсний музейд зочиллоо
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 24 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн гэргий Лувсандоржийн Болорцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны гэргий Ким Хе Гён нар “Чингис хаан” Үндэсний музейд зочиллоо.

Зочид музейн Хүндэтгэлийн өргөөн дэх Их шүтээнд хүндэтгэл үзүүлж, Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхим, Их хааны өргөөнд зочлон, Монголын түүх, соёлын өвтэй танилцлаа. Мөн “Мөнгөн мод” танхимд зочлон, “Торго” салоны үйлдвэрлэсэн монгол үндэсний хувцас хэрэглэгдэхүүн, үзүүлбэр, “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.