Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид энэ сарын 9-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Хүй долоон худагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр наамдмын өдрийг дуустал ажиллах түр хүрээг байгуулсан байна.
Түр хүрээнд цагдаа, дотоодын цэргийн 28 анги байгууллагын 841 алба хаагч, 50 тээврийн хэрэгсэл, 16 албаны нохой болон 30 морьт эргүүлийн бүрэлдэхүүнтэйгээр наадамчдын аюулгүй байдлыг ханган, хяналт тавин ажиллаж байна.
-
2 цаг 43 мин
-
21 цаг 16 мин
-
Өчигдөр 11 цаг 10 мин
-
Өчигдөр 09 цаг 38 мин
-
Өчигдөр 09 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Уржигдар 17 цаг 47 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
2026-07-06
-
2026-07-06
-
Уржигдар 16 цаг 09 мин