Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна. Насанд хүрэгчдийн ангилалд 106 багийн 848 харваач цэц мэргэнээ сорьж буй. Монголын үндэсний шагайн харвааны холбоо VI их хурлаа зохион байгуулж дүрэм, журмуудаа шинэчлэн баталсан бөгөөд энэ удаагийн наадмын харваа энэхүү шинэчлэгдсэн дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Баяр наадмын шагайн харваа гурван насны ангиллаар зохион байгуулагдаж, нийт 160 багийн 1280 харваач ур чадвараа сорин өрсөлдөж байна. Тухайлбал,
- Монгол Улсын даяар дуурсагдах дархан мэргэн 2,
- Монгол улсын үлэмж дархан мэргэн 46,
- Монгол улсын дархан мэргэн 31,
- Монгол улсын гарамгай мэргэн 42,
- Монгол улсын хошой мэргэн 88,
- Монгол улсын мэргэн 152,
- Монгол улсын Харьшгүй мэргэн 67,
- Монгол улсын Өсөх идэр мэргэн 24,
- Аймгийн гоц мэргэн цолтой 369 харваач оролцож байна.













НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 49 мин
-
1 цаг 54 мин
-
4 цаг 44 мин
-
23 цаг 17 мин
-
2026-07-06
-
2026-07-06
-
Уржигдар 16 цаг 09 мин