Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хэрээ үрээ түрүүллээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 8 мин

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хязаалангийн уралдаанд 243 морь бүртгүүлснээс хэмжилтээр 48 нь хасагдаж 195 морь гарааны зурхай руу хөдөлсөн.

  • Түрүү магнай: Тод манлай уяач Д.Оногийн уясан Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хэрээ үрээ,
  • Аман хүзүү: Төв аймгийн Сүмбэр сумын уяач Б.Чулуунсүхийн хурдан халтар үрээг Б.Булгадай уяж хурдлуулжээ,
  • Айргийн 3: Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Г.Ганчулууны хэрээг үрээ,
  • Айргийн 4:  Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Ц.Амарсанаа хурдан бор үрээ хурдалж наадамчин олноо баясгалаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.