Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшингийн дэлхийн дуурийн урлагийг хөгжүүлэх, Монгол, Италийн соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн зарлигаар “Италийн Оддын одон”-гоор шагнажээ.
"Италийн Оддын одон" нь тус улсын соёл, урлаг, шинжлэх ухаан, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст олгодог төрийн өндөр дээд, нэр хүндтэй шагнал бөгөөд "Энх тайван, нөхөрлөлийн элч" хэмээн алдаршуулдаг.
Э.Амартүвшин нь дуурийн урлагийн өлгий нутаг Итали төдийгүй дэлхийн бусад нэр хүндтэй театрын тайзнаа “Риголетто”, “Травиата”, “Тоска”, “Айда”, “Кармен”, “Евгений Онегин”, “Трубадур”, "Набукко" зэрэг дуурийн гол дүрд амжилттай тоглож буй дэлхийн шилдэг баритон билээ. Дэлхийн урлагийн их тайзнаа Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж буй Ардын жүжигчин Э.Амартүвшиндээ баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Холбоотой мэдээ
-
20 цаг 0 мин
-
Өчигдөр 11 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 56 мин
-
Өчигдөр 09 цаг 29 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Өчигдөр 09 цаг 56 мин
-
Уржигдар 11 цаг 25 мин