Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлыг бууруулах ажлыг хариуцсан ГУРВАН ГОЛ байгууллагын ажлын үр дүнг хотын удирдлага олон нийтэд зарлалаа. Угаас хотын утааг бууруулах гол арга нь ХАГАС КОКС ТҮЛШ. Энэ түлшийг гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх төрийн ажлыг “Тавантолгой түлш” ХХК хариуцдаг. Хятадаас хагас кокс түлш худалдан авах, Улаанбаатар хотод байгаа агуулах, Зүүн, баруун бүсийн үйлдвэртээ буулгах, тэндээ савлах, савласан түлшээ машинд ачаад хотын гэр хороололд байгуулсан түлшний цэгүүддээ хүргэдэг. Иргэдэд худалдан борлуулах ажлыг зохицуулдаг. Харин Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар нь айлууд яг хагас кокс түлш түлж байна уу, зөв галлаж байна уу, пийшин зуух нь бүтэн эсэх, түлш түлсэнээр агаарт ямар утаа гарч байгаа гэх илүү нарийн чимхлүүр ажлыг нь хариуцдаг.
Хотын даргаас чиглэл авч, ямар бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлэх, дээрх хоёр байгууллагатай шууд харьцаж мэдээлэл авч, нөөц, аюулгүй байдал, бэлэн байдлыг нь хариуцаж шийдвэр гаргаж удирддаг этгээд нь хотын орлогч А.Амартүвшин.
Улаанбаатар хотын харуицлагатай албан тушаалтны ярьсанаар өнгөрсөн өвөл буюу 2025-2026 оны галлагааны улиралд БНХАУ-с оруулж ирсэн ХАГАС КОКС ТҮЛШ болон дотооддоо үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг хольж түлсэнээс үүдэлтэйгээр 30 иргэн УГААРТАЖ НАС БАРСАН гэв.
Нийслэлийн Засаг даргын агаарын бохирдол хариуцсан төслийн удирдагч А.Амартүвшин, “Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар”-ын дарга Д.Мөнхбаатар, “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаяр нарын бодлого, ажлын үр дүн 30 иргэн амь насаа алджээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдарна. Иргэнийхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг төр бүрдүүлнэ” гэж заасан. Та гурав бол иргэдийн төлөө ажиллахаар төрийн нэрийг барьж шийдвэр гаргаж, бодлого хэрэгжүүлж, нүүрс түлш тарааж байгаа “эрх бүхий, харуицлагатай албан тушаалтан”-д мөн.
Монгол төрийн бодлогод Хятадаас нүүрс оруулж ирээд түлүүлж, иргэдээ угаартуулж “хорооно” гэсэн зорилт, зорилго, хууль үгүй. Тэгэхээр энхийн цагт иргэдээ үй олноор нь “хөнөөх” түлш хэрэглүүлж, түүнийг зохион байгуулалттайгаар оруулж ирж тарааж байгаа чинь Иргэдийн амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг шүү.
-
3 цаг 42 мин
-
21 цаг 0 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 11 цаг 48 мин
-
Өчигдөр 11 цаг 45 мин
-
Өчигдөр 11 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 52 мин
-
Өчигдөр 09 цаг 58 мин
-
Өчигдөр 09 цаг 44 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 31 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 15 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 09 цаг 39 мин