ТЦА: Дуу чимээний зөрчилтэй тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгож байна
Ulsturch.mn
Үйл явдал
/
46 мин

Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн дуу чимээний зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандарт, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах, техникийн зөрчлийг арилгуулах зорилгоор урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа талаараа мэдээллээ. 

Шалгалтаар Монгол Улсын MNS 4599:2026 “Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-т заасан яндан, дуу намсгуур нь гэмтсэн эсвэл байхгүй болсон тээврийн хэрэгслийг илрүүлэн арга хэмжээ авч байгаа юм байна.  

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн С/04 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2026 стандартаар тээврийн хэрэгслийн дуу чимээний зөвшөөрөгдөх дээд хэмжээг шинэчлэн тогтоосон байна. 

Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь зөвхөн жолооч, зорчигчдын төдийгүй бусад замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах техникийн шаардлагыг бүрэн хангасан байх ёстой байдаг. 

Иймд дуу чимээний зөрчилтэй тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгох арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулжээ 

Иймд жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч та бүхэн тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргээ биелүүлж, замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.