Хог шахдаг төхөөрөмж үр дүнгээ өгсөн тул дахин гурвыг байршуулжээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
45 мин

Гэр хорооллын бүсэд ил задгай үүсмэл хог хаягдал салхинд хийсэж, нян бактери үржих таатай нөхцөл болдог. Өнгөрсөн жил энэ байдлыг халж, цугларсан хог хаягдлыг автоматаар шахаж нягтаршуулдаг автомат төхөөрөмжийг Чингэлтэй дүүрэгт байршуулсан.

““Ногоон булан”-д байршуулсан гурван төхөөрөмж үр дүн сайтай байсан тул энэ жил гурван байршилд нэмж байрлууллаа” хэмээн Чингилтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул цахим хуудастаа нийтэлсэн.

Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 19 дүгээр гудамж болон 16 дугаар хороо, Хайлааст, Согоотын 41 дүгээр гудамжны үзүүрт тохижилтын ажил бүрэн дууссан.  Одоо 16 дугаар хороо, Согоотын 57 дугаар гудамжны үзүүрт дараагийн “Ногоон булан”-г байгуулах ажил үргэлжилж байна.

Тус төхөөрөмж хог хаягдлын хэмжээг багасгадаг учраас салхинд ил задгай хог хийсэхгүй, өрхийн агуулах хурдан дүүрэхгүй учир хог ачих давтамж цөөрөх зэрэг давуу талтай ажээ. Цэвэрлэгээний ажилтан нэг товчлуур дарснаар төхөөрөмжид цугларсан хог хаягдлууд шахагдаж, хэмжээ нь багасна. Ингэснээр ачилтын ажилчид хогоо хялбар аргаар ачих боломж бүрдсэн байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.