Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалах тулаан 19:25 цагт эхэлнэ
Ulsturch.mn
Үйл явдал
/
48 мин

Тайландын Бангкок хотын Лумпини цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр (2026.07.31) “Шандас ММА” дэвжээний тамирчин, МУГТ Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалахаар тулалдана. Тулаан Улаанбаатарын цагаар 19:25-т эхэлнэ. Тулааныг live.onefc.com сайтаар шууд дамжуулах аж. Сарын гишүүнчлэлийн 25,000 төгрөг төлөөд тулааныг энэ сайтаас үзэх боломжтой юм байна. 

Тулааны спортын ONE Championship холбооноос зохион байгуулж буй "The Inner Circle 24" тэмцээн Бангкокт болж байна. Тэмцээний онцлох тулаанаар Б.Энх-Оргил болон Азербайжанаас гаралтай тамирчин, мэргэжлийн тулаандаа нэг ч ялагдал хүлээгээгүй яваа Эльбек Алышов нарын өрсөлдөөнийг нэрлэжээ. 

Б.Энх-Оргил onefc.com сайтад өгсөн ярилцлагадаа “Энэ удаагийн тулаанд ялсан ч, ялагдсан ч амьдрал үргэлжилсээр л байх болно. Хэрэв би ялбал ирээдүйд аварга цолоо дахин хамгаалах шаардлагатай болно. Харин ялагдвал цолоо эргүүлэн авахын төлөө шаргуу тэмцэх болно” гэжээ.

Харин түүний өрсөлдөгч Эльбек Альшов “Тэр миний хувьд  маш хүчтэй, ур чадвартай сайн өрсөлдөгч. Ямартай ч би аварга хүн, тиймээс бүсээ хамгаалах болно” хэмээсэн байна.

Ташрамд мэдээлэхэд, Тайландын Бангкок хотноо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон “One Fight Night-38” тэмцээнд Б.Энх-Оргил Бразилын тамирчин дэлхийн аваргын бүсний эзэн Фабрисио Де Андрадетай 65.8 кг-ийн жингийн аваргын бүсний төлөө тулалдсан.

Улмаар өрсөлдөгчөө ялж аваргын бүсийн эзэн болсон юм. Түүний аваргын бүсээ хамгаалах анхны тулаан "The Inner Circle 24" тэмцээн болж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.