Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир БНСУ-ын Чүннам мужийн Боловсролын газрын төлөөлөгчидтэй уулзлаа
Ulsturch.mn
Үйл явдал
/
53 мин

Уулзалтаар Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд хэрэгжүүлсэн ухаалаг самбар, Chromebook төхөөрөмжийн дэмжлэгийг үргэлжлүүлэн бусад сургуульд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн мэдээллийн технологийн дэмжлэг авсан сургуулийн багш нарыг Монгол Улсад зохион байгуулах сургалтад хамруулах, түүнчлэн БНСУ-д хиймэл оюун ухаан, боловсролын технологийн чиглэлээр туршлага судлах боломжийг өргөжүүлэх талаар ярилцлаа. Талууд өмнө нь мэдээллийн технологийн чиглэлээр туршлага судлах сургалтыг удирдлагын түвшинд амжилттай хэрэгжүүлж, хоёр жилийн хугацаанд 7–8 албан хаагчийг богино хугацааны сургалтад хамруулсан туршлагатайг онцлов. Энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн өргөжүүлж, туршлага судлах сургалтын хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэхээр талууд санал нэгдлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.