Өнөөдөр нутгийн баруун хагаст халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Иймд гол мөрний усны түвшин нэмэгдэх, хүчтэй салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4–9 метрийн хурдтай салхилна. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Агаарын температур Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +23…+28 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 хэм, бусад нутгаар +27…+32 хэм дулаан байх төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид болон аялал, зугаалгаар явах гэж буй хүмүүс цаг агаарын нөхцөл байдлыг анхаарч, үер ус, аянга цахилгаан болон хүчтэй салхины эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Холбоотой мэдээ
-
2 цаг 8 мин
-
14 цаг 39 мин
-
18 цаг 41 мин
-
19 цаг 54 мин
-
20 цаг 59 мин
-
22 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 00 мин
-
Өчигдөр 09 цаг 44 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
14 цаг 39 мин
-
2026-07-29
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Өчигдөр 10 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин