Боловсролын сайд Л.Энх-Амгалан Финландын Элчин сайдтай уулзав
Ulsturch.mn
Үйл явдал
/
54 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннунентэй уулзаж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал бодлоо солилцов.

Уулзалтын үеэр Сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний зургаан шинэчлэлийн талаар танилцуулж, хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн чанарын ялгааг арилгах, багш бэлтгэх тогтолцоог сайжруулах чиглэлээр Финландын талтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Микко хэлэхдээ, айлчлал, гэрээ байгуулах нь нэг хэрэг, харин бодит тогтвортой үр дүнд хүрэх нь өөр хэрэг тул хамтын ажиллагааны хүрээнд 20 жилийн дараа ч тогтнох үр дүн бий болгох нь чухал гэдгийг цохон тэмдэглэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.