Зайлшгүй шаардлагатай биш бол Монгол Улсад хийх аяллаа хойшлуулах эсвэл түр цуцлах
Ulsturch.mn
Үйл явдал
/
58 мин

АНУ-ын Элчин сайдын яамнаас өөрийн улсын иргэдэд зориулсан мэдээллийг цахим хуудсандаа нийтэлжээ.  

Тус мэдэгдэлд “Монгол Улсад авто тээврийн болон онгоцны түлшний хомсдол үүсэж болзошгүй тухай мэдээллийг Элчин сайдын яамнаас анхааралтай хянаж байна. Үүсээд буй нөхцөл байдал нь аялал жуулчлал, тээвэрлэлтэд саад учруулж болзошгүй юм.

Иймд тухайн бүс нутагт байгаа АНУ-ын иргэд дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг зөвлөж байна. Үүнд:

  • Зайлшгүй шаардлагатай биш бол Монгол Улсад хийх аяллаа хойшлуулах эсвэл түр цуцлах
  • Хэрэв аялалд гарахаар төлөвлөж байсан бол аяллын хугацааг урагшлуулах (эрт явах) талаар бодож үзэх
  • Сүүлийн үеийн мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол хүлээн авах
  • Гэр бүлийн гишүүд эсвэл хамт ажиллагсадтайгаа холбоотой байх.

Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.