АВЛИГАЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ тухай С.АМАРСАЙХАН сайдын СУПЕР төлөвлөгөө
Батхуяг
Нийтлэл
/
1 цаг 11 мин

УИХ-ын гишүүн О.АЛТАНГЭРЭЛ 2024 онд Хангайн бүсээс сонгогдохдоо "АВЛИГАЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ" тухай ярьж, олонд танигдаж гарч ирсэн. Тэр даруйдаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн яамыг удирдан ажиллахаар болж энэ хугацаандаа хуулийн төслөө өргөн мэдүүлсэн ч ахиц гараагүй, дарагдсаар байгаад өдийг хүрсэн. Түүний санааг Н.УЧРАЛ УИХ-ын дарга байхдаа ихээхэн тоож сүүлд Засгийн тэргүүн болоод энэ хуулийг яаралтай батлуулъя гэдгээ илэрхийлсэн. Тэр ч аргагүй биз. Учир нь АН МАН ХҮН гурван намаас бүрдсэн "Хурдтай хөгжлийн төлөөх ЗОРИГ" үндэсний зөвшилцөл, хамтын ажиллагааны баримт, гэрээ, гурван намын мөрийн хөтөлбөрүүдээс шүүрдэж авсан заалтуудыг нэгтгээд Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгочихсон. Тийм учраас одоо бяртай байгаа дээрээ үүнийг нэг алхамч болов урагшуулж улстөрийн оноо цуглуулах нь зүй ёсных. 

Харин ХӨРӨНГӨ ХУРААХ тухай хууль С.Амарсайхан сайдын ширээний нүдэнд тоосонд дарагдаад нэлээд удсан. Мань эр энэ хуулийг явуулахгүй, өргөн барихгүй байх шалтаг нэлээд хайсан. Арга буюу Ерөнхий сайдын шахалттай тулж өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ингэхдээ яг нийгэм, олон нийтэд хэрэгтэй үг үсэг заалтаар бус, АВЛИГАЧДЫГ ХАМГААЛСАН, цаагуураа өөрийгөө ч уснаас цэвэрхэн авч гарах гэсэн санааг шигтгэсэн зүйл заалт оруулж иржээ. Түүний тайлбараар бол 

"Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж, зарцуулах тухай" хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа. Энэ хуулиар авлигын хөрөнгийг хураах, хураасан хөрөнгийг хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж, зарцуулахтай холбогдох харилцааг зохицуулахаар боловсруулж байгаа бөгөөд энэхүү хуулийн зорилго нь хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж төр, нийтийн ашиг сонирхлыг сэргээх, хамгаалах, хууль бус хөрөнгөжихөөс урьдчилан сэргийлэх, улмаар авлигагүй нийтийн албыг бий болгоход оршиж байна Хуулийн төсөл батлагдсанаар хураан авсан хөрөнгийг улсын орлого болгож, хуулийн төсөлд заасан журмын дагуу нийгмийн салбар, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих зориулалт бүхий санд төвлөрүүлэн зарцуулахаар тусгаж байгаа нь хууль бус хөрөнгийг нийгмийн бодит үр өгөөж болгон хувиргах ач холбогдолтой юм.

Хуулийн төслийг дагалдуулан 14 хуулийн төслийг боловсруулна. Засгийн газрын хуралдаанаас хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд боловсруулан шүүх, прокурор, авлигатай тэмцэх газар зэрэг хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй байгууллагуудаас санал авсны үндсэн дээр хэлэлцүүлэхийг даалгалаа" гэжээ. 

АВЛИГАЧДЫН ХӨРӨНГИЙГ хурааж улсын орлого болгох нь ард түмний хүсэн хүлээсэн хууль мөн. Энд гэхдээ Улстөрчид, нийтийн албан тушаалтнууд, төрийн албаныхан бүгд өөрийн цалингаас давсан орлогоор бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээ танилцуулж, хамгаалж батлана. Хэрэв батлаж чадахгүй бол ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН гэдэг зүйл ангиар ЯЛ ШИЙТГҮҮЛЖ, хөрөнгөө хураалгана. Ерөнхий концевц нь иймэрхүү ч хураасан хөрөнгийг нь хүүхэд залуучуудын сайн сайханд зарцуулна гэжээ. Үндсэндээ Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудыг ХУЛГАЙН МӨНГӨӨР ӨСГӨХ бодлого гаргаж байна гэж ойлгож болно 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.