Ерөнхий сайд асан Г.ЗАНДАНШАТАР амласнаа биелүүлж ЕБС-ийн сурагчдад өгөх 10. МЯНГАН ШАТРАА хүлээн авчээ
Батхуяг
Үйл явдал
/
47 мин

Монгол Улсад зохион байгуулагдсан шатрын тэмцээний үеэр WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад өгсөн 10,000 ширхэг шатрын иж бүрдэл хандивлахаар болсон. Улмаар Боловсролын хөтөлбөрт шатрын хичээл заахаар болж гэрээ байгуулсан. Тэгвэл дээрх амлалт биелэжээ. 

Монгол Улсад хүрэлцэн ирсэн энэхүү шатрын иж бүрдлүүд нь сургуулиуд, шатрын клубүүд, академиуд болон орон нутгийн хүүхэд, залуучуудад хүрч, шатрын боловсрол, хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно. Wadim Rosenstein, WR Chess нь шатрын спортыг зөвхөн дэлхийн шилдэг тамирчдын өрсөлдөөнөөр хязгаарлахгүй, харин боловсрол, хамтын ажиллагаа, дараагийн үеийн хөгжилд чиглэсэн нийгмийн үнэ цэнтэй хөдөлгөөн болгон хөгжүүлэх эрхэм зорилготой ажилладаг.

Монголын шатрын спортын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлж, олон мянган хүүхэд, залуучуудад шинэ боломжийг нээж буй Wadim Rosenstein болон WR Chess-ийн хамт олонд Монголын шатрын хамт олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн энэ оны 9 дүгээр сард болох Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Wadim Rosenstein танд өндөр амжилт хүсье. Монголын шатрын хөгжилд оруулж буй энэхүү үнэтэй хувь нэмэр олон жил үргэлжлэх болтугай гэжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.