Хөлийн голд болдог ТӨМӨР ЗАМЧДЫН БАЯР НААДАМ цуцлагдлаа
Батхуяг
Үйл явдал
/
45 мин

Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 88 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсаны 77 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн өдөрт зориулан энэ сарын 8-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан баяр наадмын арга хэмжээг цуцалжээ. Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдэгдэл гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар баталсан хэмнэлтийн горимд шилжих шийдвэрийг үндэслэн ийнхүү арга хэмжээг цуцалж буйгаа мэдээлсэн байна. Тодруулбал, Засгийн газраас дэлхийн геополитикийн тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатанд хэмнэлтийн горим мөрдөж, олон улсын гэрээгээр үүрэг хүлээгээгүйгээс бусад хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон юм.

Үүний дагуу наймдугаар сарын 8-нд “Хөлийн гол”-ын тохойд зохион байгуулахаар төлөвлөсөн баяр наадмын арга хэмжээг албан ёсоор цуцалжээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс төмөр замын тээврийн салбарын ахмад ажилтан, нийт төмөр замчдыг Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн хүлээн авахыг уриалсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.