Орон сууцаараа хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар дорвитой арга хэмжээ авна
Ulsturch.mn
Үйл явдал
/
39 мин

Нийслэлийн дахин төлөвлөлтөөр иргэдийн амьдрах орчныг сайжруулна гэсэн амлалт бодит байдал дээр олон хүнийг олон жилийн тодорхойгүй хүлээлтэд үлдээсэн гэх шүүмжлэл дагуулсаар байна. Газар, орон сууцаа улсын болон төсөл хэрэгжүүлэгчдийн шаардлагаар чөлөөлсөн иргэд өнөөдөр шинэ байр ч үгүй, хангалттай нөхөн олговор ч үгүй, гэрээний хэрэгжилт нь тодорхойгүй хэвээр байгааг хэлж байна.

Зарим төсөл эхэлснээс хойш хэдэн жил өнгөрсөн ч барилга ашиглалтад ороогүй, зарим нь бүр зогсонги байдалд оржээ. Үүний улмаас иргэд түрээсийн байр дамжин амьдрах, санхүүгийн дарамтад орох, өмчийн эрхээ бүрэн эдэлж чадахгүй байх зэрэг хүндрэлтэй нүүр тулсаар байгаа аж.

Иргэдийн зүгээс дахин төлөвлөлт нь хотыг хөгжүүлэх зорилготой ч хүний эрх, өмчийн эрхийг хохироосон хэлбэрээр хэрэгжиж болохгүйг онцолж, олон жил шийдэгдэхгүй байгаа төслүүдэд төр бодитой хяналт тавьж, хариуцлагын тогтолцоог сайжруулахыг шаардаж байна.

Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү "Орон сууцаараа хохирсон иргэд байр аа авахыг л хүсэж байна. Иргэд бодитоор хохирч байгаа учраас Засгийн газар энэ асуудалд дорвитой арга хэмжээ авч ажиллана" хэмээн мэдэгдсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.