Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй
Ulsturch.mn
Үйл явдал
/
38 мин

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4–9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Шөнөдөө +7...+28°, өдөртөө +23...+39° дулаан байна. Говийн баруун өмнөд хэсгээр +34...+39° хүрч хална.

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Баруун өмнөөс секундэд 4–9 метрийн хурдтай салхилна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.