Монголын экспорт 12.2 тэрбум ам.долларт хүрэв
Ulsturch.mn
Үйл явдал
/
33 мин

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 19.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 5.1 тэрбум ам.доллар буюу 36.1 хувиар өссөн дүн юм.

Экспортын орлого импортын хэмжээнээс 5 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан байна. Тодруулбал, Монгол Улс энэ хугацаанд нийт 12.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ.

Гэхдээ зарим төрлийн экспортын хэмжээ буурсан байна. Тухайлбал, алтны экспорт 3.1 тонн болж, өмнөх оны мөн үеэс 34 хувиар багассан бол малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 10.9 мянган тонн болж, 17.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт экспортын орлогын дийлэнх буюу 82.7 хувийг зэсийн хүдэр, баяжмал болон чулуун нүүрсний экспорт бүрдүүлж байна. Үүнээс чулуун нүүрсний экспорт эхний долоон сард 65.6 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 58.6 хувиар өссөн байна. Харин зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.53 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 23 хувиар нэмэгджээ.

Ийнхүү Монгол Улсын экспортын өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүн голлон нөлөөлж, гадаад худалдааны эерэг балансыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.