Улаанбаатар хотод зөөврийн саванд шатахуун олгохыг хязгаарласан бол орон нутагт ийм хориг мөрдөгдөхгүй
Ulsturch.mn
Үйл явдал
/
32 мин

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, одоо мөрдөж буй зохицуулалтыг үе шаттайгаар сулруулах чиглэлээр ажиллаж байгааг мэдэгдлээ.

Албаныхны мэдээлснээр, одоогоор нийслэлийн зарим шатахуун түгээх станцад АИ-92 автобензинийг 50 мянган төгрөгийн дүнгээр олгож байгаа бөгөөд энэхүү хязгаарыг маргаашаас эхлэн 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байгаа аж.

Мөн шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд ОХУ-аас өдөр бүр бензин, дизель түлш тогтмол татан авч, төмөр замаар дотоодын агуулахуудад шуурхай хүргэж байгааг онцоллоо.

Шуурхай штабын хурлаар тогтоосон борлуулалтын хязгаарлалтыг зөрчиж, лимитгүйгээр шатахуун борлуулсан долоон шатахуун түгээх станцад торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулжээ. Түүнчлэн шатахуун дамлан худалдаалах зөрчилд хяналт шалгалтыг эрчимжүүлж байгаа юм.

Албаныхан нийслэлд зориулалтын зөөврийн саванд шатахуун олгохгүй байгаа ч орон нутагт ийм зохицуулалт үйлчлэхгүй гэдгийг тодотгов. Харин аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид болон олон улсын арга хэмжээний зохион байгуулалтад оролцогчдыг шатахуунаар тасралтгүй хангах тусгай зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.