Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзан, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, хүүхэд хамгааллын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр сайд Т.Аубакир Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангах зорилгоор хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлыг урагшлуулахад дэмжлэг хүсэв.
Түүнчлэн Монгол, АНУ-ын Засгийн газар хоорондын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, гэрээг нэг жилийн хугацаагаар сунган 2026 оны есдүгээр сараас үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийллээ. Цаашид хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогч төвтэй хамгааллын үйлчилгээг хөгжүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдэв.
Элчин сайд Ричард Буанган нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, хүүхэд хамгааллын салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд АНУ-ын талаас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ
-
4 цаг 23 мин
-
5 цаг 52 мин
-
6 цаг 49 мин
-
21 цаг 18 мин
-
Өчигдөр 16 цаг 04 мин
-
Өчигдөр 15 цаг 16 мин
-
Өчигдөр 12 цаг 39 мин
-
Өчигдөр 11 цаг 53 мин
-
Өчигдөр 11 цаг 49 мин
-
Өчигдөр 11 цаг 49 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин